| | USD/MNT 0₮

УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаардлаа

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэх эмэгтэй дөрөвдүгээр сарын 09-нд хэвлэлийнхэнд хандсан. Үүнээс улбаалан Д.Халиунаагийн охин болоод Ж.Сандагдоржийн гурван хүүхдийг төр хамгаалалтдаа аваад буй. Учир нь тэнд байгаа хүүхдүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна хэмээн үзсэн юм. 

Гэтэл үүний хажуугаар хүний эрхийг дээдлэх учиртай ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаатай ярьж буй бичлэг нь задарч, түүндээ тайлбар хийсэн нь түүнийг хүний эрхийг хамгаалах хүн биш гэдгийг олон нийтэд нотолж өгсөн юм.  Учир нь тэрбээр “Зөв амьдрах ухаан” ТББ-д амьдарч буй хүмүүсийг гөлөг хэмээн дуудаж, тэдэнтэй гөлөг шиг харьцах ёстой гэж хэлснээ “Би өхөөрдөж хэлсэн” гэх утга бүхий тайлбар хийсэн нь олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Уг нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий байгууллага. Харамсалтай нь, тус байгууллагыг удирдаж, чиглүүлэх үүрэгтэй эрхэм нь иргэдийг "гөлөг" мэтээр харьцаж, цоллож буй нь ёсзүйд яавч нийцэхгүй. Иймд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаардлаа.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэх эмэгтэй дөрөвдүгээр сарын 09-нд хэвлэлийнхэнд хандсан. Үүнээс улбаалан Д.Халиунаагийн охин болоод Ж.Сандагдоржийн гурван хүүхдийг төр хамгаалалтдаа аваад буй. Учир нь тэнд байгаа хүүхдүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна хэмээн үзсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.