| | USD/MNT 0₮

Айлын гэр бусниулсан баавгайг бууджээ

Хөвч тайгаас баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол гарсаар байна. Хоёр хоногийн өмнө Хэнтий аймагт тайгын хүрэн “эзэн” эзэнгүй айл сүйтгэжээ.

Тодруулбал, тус аймгийн Батширээт суманд нэгэн баавгай эзгүй айлын гэр эвдлэн сүйтгэсэн бөгөөд тухайн үед гэрт азаар хүнгүй байсан гэнэ. Баавгай айлын гэр нурааж эвдэлж сүйтгэж байгааг харсан нутгийн иргэд сум руу дуудлага өгсөн даруйд иргэд ирж баавгайг буудаж устгасан байна.

Сануулахад, энэ сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд баавгай айл руу дайрч, аав хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Богдхан уул, Их тэнгэрийн амны баруун урд, Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлжээ. Тиймээс Богд ууланд алхаж, явган аялж буй иргэдэд болгоомжтой байхыг анхааруулж байна.

Хэнтий аймгийн Батширээт суманд эзэнгүй айлын гэр бусниулсан баавгайг нутгийн иргэд бууджээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.