| | USD/MNT 0₮

461 дүгээр хорих ангид нас барсан иргэн Л сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байжээ

"Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хүн нас барлаа" гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд дөрөвдүгээр сарын 13-ны 22.50 минутын орчимд иржээ. Дуудлагын дагуу шалгахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 28 настай Л нас барсан байна. Цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс Уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байсан юм бна. Эмчилгээг нь үргэлжлүүлж байх явцад биеийн байдал нь хүндэрч, шаардлагатай арга хэмжээ яаралтай авсан боловч өвчтөн нас барсан байна. Яг одоо хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. 

461 дүгээр хорих ангид нас барсан иргэн Л уушгины сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.