| | USD/MNT 0₮

Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.1 хувиар өссөн байна

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2020 оны 1 дүгээр улиралд 2010 оны эцсээс 79.2 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурч, өмнөх улирлаас 0.1 хувиар өссөн байна.

Орон сууцны үнэ 2020 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Чингэлтэй дүүрэгт 1.4, Сонгинохайрхан дүүрэгт 1.8, Баянзүрх дүүрэгт 2.3 хувиар, Баянгол дүүрэгт 3.5 хувиар тус тус буурсан байна. Харин Сүхбаатар дүүрэгт 0.6, Хан-Уул дүүрэгт 1.5 хувиар өссөн байна.

Орон сууцны үнэ 2020 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлаас Хан-Уул дүүрэгт 0.1, Чингэлтэй дүүрэгт 0.2, Баянзүрх дүүрэгт 0.8 хувиар тус тус буурсан байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт 0.3, Баянгол дүүрэгт 0.4, Сүхбаатар дүүрэгт 0.9 хувиар өссөн байна.

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2020 оны 1 дүгээр улиралд 2010 оны эцсээс 79.2 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурч, өмнөх улирлаас 0.1 хувиар өссөн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.