| | USD/MNT 0₮

17 шүүгчээс зургаагийнх нь хэргийг прокурорт шилжүүлжээ

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа тухай зарлиг гаргасан байдаг.

Ерөнхийлөгчийн зарлигт УДШ болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тус бүр тав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэг, нийслэлийн БЗД-ийн шүүхээс хоёр, СХД болон Хан-Уул, Чингэлтэй, Багануурын шүүхээс тус бүр нэг шүүгч хамрагдсан байгаа юм.

Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор бүрэн эрхийг түдгэлзүүлж АТГ-т шалгаж эхэлсэн байдаг. 

Дээрх шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогдсон гэх мэдээлэл ч бий. Харин шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, шүүгч Г.Цагаанцоож, шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа холбогдон цагдан саатуулагдсан үедээ амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Түүний хүү, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатч энэ хэрэгт холбогддог бөгөөд тэрбээр хил гараад явчихсан байгаа тул хэргийг түр түдгэлзүүлсэн байгаа аж. 

 

О.Гал 

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.