| | USD/MNT 0₮

Тарвагыг хууль бусаар агнаж, худалдаалах зорилготой зөрчил ихсэх хандлагатай байна

Хаврын тарваганы мах хүний биед сайн гэсэн буруу ташаа ярианаас үүдэлтэй тарвагыг хууль бусаар агнаж, худалдаалах зорилготой зөрчил ихсэх хандлагатай байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд Манхан сумын авто замын шалган нэвтрүүлэх хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн албан хаагчидтай хамтран 2020 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хууль бусаар 22 тооны тарвага агнаж, тээвэрлэн ирсэн Мөст сумын харъяат иргэдийг саатуулан хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Хууль бусаар агнасан 22 тооны тарвагыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд лабораторийн болон биологийн шинжилгээ хийлгүүлэхээр хүлээлгэн өглөө.

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Хаврын тарваганы мах хүний биед сайн гэсэн буруу ташаа ярианаас үүдэлтэй тарвагыг хууль бусаар агнаж, худалдаалах зорилготой зөрчил гарах хандлагатай байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.