| | USD/MNT 0₮

НОТЛОХ БАРИМТУУДЫГ ҮНДЭСЛЭЖ ИРГЭН Г.ЗАГДААГ БАРИВЧИЛСАН ГЭВ

Өнгөрсөн Бямба гарагийн орой ЦЕГ-аас "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилсантай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Зөрчил шалгах, Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Цагдаагийн байгууллагаас "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой таван хэргийг шалгаж байна. Тодруулбал, шаардлага тавьсан албан хаагчийг эсэргүүцсэн, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, мөн хүчингийн гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байна. Заримд ажиллагаа хийж байгаа бол заримыг нь шийдвэрлэсэн.

Иргэн Г.Загдаа нь иргэн М, Б нарыг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан асуудлыг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Харин тэндээс шүүхэд шилжүүлсэн" гэв. 

-Баривчилгааны талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Энэ сарын 9-ны өдөр иргэн Х нь Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн хэмээн гомдол мэдээлэл гаргасан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдол мэдээллийг бүртгэж аваад, цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлах бүрэн эрхтэй. Тиймээс хууль ёсзүйн дагуу явагдсан гэж ойлгох хэрэгтэй.

-Хүүхдүүдийг хаана авсан бэ?

-Одоо нийгэм халамжийн чиглэлээр байсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага авсан байх.  

Иргэн Г.Загдаа нь иргэн М, Б нарыг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан асуудлыг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Харин тэндээс шүүхэд шилжүүлсэн
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.