| | USD/MNT 0₮

ТЭМБҮҮГЭЭР ӨВЧИЛСӨН ИРГЭДИЙН ТОО ӨСЧЭЭ

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9434  болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)-ээр буурахад, салхин цэцгээр өвчлөгчид 1357 (46.2%)-гоор, цусан суулгаар өвчлөгчид 495 (55.5%)-аар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204 (52.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ. 
 
Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)-ээр, трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)-гаар, гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %)-гаар өсчээ. 
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр, 2020 оны 3 дугаар сарын байдлаар харвал бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1656 болж, өмнөх сараас 329 (24.8%)-өөр, цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, 1 (0.8%)-ээр тус тус нэмэгдэж, харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20.0%)-өөр,  гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан байна. 
 
Улаанбаатар хотод 2020 оны 3 дугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байна.

 

Улаанбаатар хотод 2020 оны 3 дугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.