| | USD/MNT 0₮

Ж.БЯМБАДОРЖ: Г.ЗАГДАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС 800 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ АВСНЫГ ШАЛГАХ ЁСТОЙ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Манай төв өдөр шөнөгүй ажилладаг. “Зөв амьдрах ухаан” ТББ-тай холбоотой мэдээлэл бидэнд байна. Г.Загдаа өөрөө над руу утасдаад “Манай ТББ ийм үйл ажиллагаа эрхэлдэг” гээд би 2018 онд өөрөө очиж танилцаж байсан. Тэр хүн зөв юм бий. Тэнд гэр оронгүй, архины хамааралтай, тэнэмэл хүмүүсийг тэнд байлгаж, хооллож ундлаад, зохих хэмжээний ажил хөдөлмөр хийлгэж байгаа нь зөв. Тэгээд би зөвлөгөө өгсөн. Үүний дараагаас манайд тэр төрийн бус байгууллагатай холбоотой гомдол тасрахаа байсан.

Манай байгууллага сүүлдээ удирдамж гарган, шалгалт хийсэн. Тэр шалгалтын үеэр Г.Загдаа өөрөө бичлэг хийгээд цацсан байсан. Тэр хүн ямар зан авир гаргаж байсныг та бүхэн харсан байх.

Хүний эрхийн үндэсний комисс ажиллах 20 жилийнхээ хугацаанд ямар ч байгууллага, албан тушаалтантай уулзаж, шалгаж, мэдээлэл авдаг.

Монголд 2019 оны нэгдүгээр сард дийлдэхгүй нэг газар гарч ирсэн. Бид аргаа бараад цагдаа, прокурорт хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл чимээгүй байж байгаад арванхоёрдугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн н.Батболд гэдэг прокурор хариу өгсөн. Тэрбээр “Заналхийлэх гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаалаа” гэдэг хариу өгсөн.

21 дүгээр зуунд тэр хашаанд боолын нийгэм үйлчилж байна. Хүнийг зодож, заналхийлж, чөлөөтэй зорчих эрхийг нь хасч байна.

Төрийн шийдвэр биелүүлэх гээд очихоор очсон хүмүүсийг оруулдаггүй газар шүү дээ. Өнгөрөгч 2018 оны жилийн эцсийн байдлаар тус байгууллага төрийн байгууллагуудаас 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан шүү.  Энийг холбогдох төрийн байгууллагууд шалгах хэрэгтэй. Мөн бид тогтоогоогүй болохоор янз бүрийн гомдол их бий” гэв.

Түүнчлэн тэрбээр “Монгол Улс энэ ядарсан иргэдийнхээ асуудлыг үнэхээр анхааръя гэж байгаа бол хуулийн байгууллага түүнд арга хэмжээ авах цаг нь болсон.

Намайг утсаар ярьсан бичлэгээр жил шахам дарамталж байгаа юм. Би “Чи хүнтэй арслан, бар шиг харьцах юм. Чи хүмүүстэйгээ зөв харьцаач ээ” гэдэг хэсгийг хассан. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү. Чи хүнтэй хүнлэг харьц гээд бүр болохгүй болохоор нь тэгж хэлсэн” юм гэв.

Тодруулбал, 2013 онд 265 сая төгрөг, 2014 онд 171 сая төгрөг, 2015 онд 81 сая, 2016 онд 30 сая, 2017 онд 24 сая төгрөгийн санхүүжилт авсан гэж Ж.Бямбадорж дарга хэллээ.

Дашрамд дуулгахад иргэн Г.Загдааг төрийн хууль шийдвэрийг биелүүлээгүй хэмээн үзэж цагдан хорьсон байгаа юм.

 

 

Төрийн шийдвэр биелүүлэх гээд очихоор очсон хүмүүсийг оруулдаггүй газар шүү дээ. Өнгөрөгч 2018 оны жилийн эцсийн байдлаар тус байгууллага төрийн байгууллагуудаас 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан шүү. Энийг холбогдох төрийн байгууллагууд шалгах хэрэгтэй. Мөн бид тогтоогоогүй болохоор янз бүрийн гомдол их бий
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.