| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Коронавирусийн дахин нэг халдвар илэрч, манай улсад батлагдсан 17 тохиолдол боллоо

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү манай улсад дахин нэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдлын тоо 17-д хүрсэн талаар мэдээллээ. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрч, хариу нь эерэг гарчээ. 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас 282 хүн эх орондоо ирсэн. 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Үүн дотроос коронавирусийн нэг тохиолдол батлагдсан. Хавьтлуудыг бүгдийг нь тусгаарлажээ.

Харин эхэнд эдгэрсэн хоёр хүний хувьд давтан хоёр удаа шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. 

Д.Нямхүү: Коронавирусийн дахин нэг халдвар илэрч, манай улсад батлагдсан 17 тохиолдол боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.