| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:ӨЧИГДӨР 108 ХҮНД ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН, ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр манай төв 108 хүнд иргэн шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Алтанбулагаас авчирсан 280 гаруй иргэний  160-ыг Амар зочид буудалд тусгаарласан. 100 гаруйг нь Дарханд тусгаарласан байгаа. Харин ХӨСҮТ-д 20 сэжигтэй тохиолдол илэрснийг тусгаарлаж, шинжилгээ авсан, хариу хараахан гараагүй байна. Маргааш шинжилгээний хариу гарна. 

Халдвартай 12 хүний биеийн байдал тогтвортой. Эмчилгээ боломжийн зөв явагдаж байгаа. Өдөр бүр эмчтэйгээ ярилцаж дүгнэлт хийдэг юм. Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хяналт сайн байгаа. Хувь хүн өөрөө хариуцлагатай байх ёстой. Орчных нь мөн өрхийн эмнэлэг, хорооны Засаг захиргаа ч давхар хяналт хийж байгаа. Хамгийн гол нь тусгаарлагдаад гарсан иргэд өөрийн өөрсдөө үнэнч байх ёстой" гэлээ. 

Өчигдөр шинжилгээ хийсэн 108 хүнд коронавирус илрээгүй байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.