| | USD/MNT 0₮

Банкны эдийн засагчид ИПОТЕКИЙН ЗЭЭЛД хамрагдах хүсэлтэй иргэдээс авлига авчээ

Арилжааны банкууд зээл олгохгүй байгаа, санхүүжилт зогссон гэдэг шалтгаанаар ипотекийн зээл өгөхгүй байна хэмээн нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд бичжээ.

Түүнээс гадна Монгол Улс саарал жагсаалтад орсноос болж ам.долларын ханш хөөсөрсөн тул банкууд ам.доллар зарахгүй байна. Тэгсэн хэрнээ Найман шаргын ченжүүдэд их хэмжээгээр өгөөд байна гэсэн мэдээлэл гарах болов. 

Өчигдөр гэхэд нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа “Голомт банкнаас 8%-ийн зээл авья гээд очихоор санхүүжилт байхгүй, олгохгүй байгаа гэж хэлдэг хэрнээ эдийн засагчид нь 4.0 сая төгрөгийн хахууль өгчихөөр 7 хоногийн дотор зээл нь гарчихаж байна гэнээ” банкинд ажилладаг хүн байвал хахуулийг нь өгөөд ч болов зээл гаргуулмаар байна гэсэн пост бичжээ.

Энэхүү мэдээллийг сурвалжилвал нилээдгүй иргэд 4 сая төгрөгийн хахууль өгч байсан нь тодорхой болоод байна.  Тун удахгүй та бүхэнд хахууль өгч байсан иргэдийг яриаг хүргэх болно. Мөн энэ мэт авлига албан тушаалын хэрэгтээ холбоотой асуудлаар Монголбанкны Хяналт шалгалтын газарт албан ёсоор гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг байна.

Банкны эдийн засагчид авлига авч, зээл гаргаж өгөөд байна гэсэн мэдээллийг Монголбанкны Хяналтын газарт шалгуулж болно.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.