| | USD/MNT 0₮

Г.ЗАГДААГИЙН ТӨВӨӨС НЭГ ХҮҮХДИЙГ ТӨР ХАМГААЛАЛТАНДАА АВЧЭЭ

“Зөв амьдрах ухаан” ТББ-аас Д.Халиуны хүүхэд болон Ж.Сандагдоржийн гурван хүүхэд, нийт дөрвөн хүүхдийг гаргаж, төрийн хамгаалалтад авахаар болсон бөгөөд өчигдөр тус төвөөс нэг хүүхдийг л авчээ.

Тодруулбал, тэнд амьдарч байсан иргэн Д.Халиуны хүүхдийг ГБХЗХГ цагдаагийн байгууллагатай хамтран байж авчээ.

Харин одоо иргэн Сандагдоржийн гурван хүүхдийг авах юм байна. Гэвч түүний гурван хүүхдийг өгөөгүй байна.  Энэ талаар Хүүхэд хамгааллын байгууллага “Зөв амьдрах ухаан” ТББ-аас дөрвөн хүүхэд авах болно.

Тус байгууллагын зүгээс зөвхөн Д.Халиуны хүүхдийг өгнө, Сандагдоржийн гурван хүүхдийг өгөхгүй гэсэн. Гэхдээ “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хувьд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл нь цуцлагдсан, хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдэг дүгнэлт гарсан. Иймд бид Баянзүрх болон Хан-Уул дүүргийн шийдвэрийг мөрдөж ажиллах болно” гэв.

“Зөв амьдрах ухаан” ТББ-аас Д.Халиуны хүүхэд болон Ж.Сандагдоржийн гурван хүүхэд, нийт дөрвөн хүүхдийг гаргаж, төрийн хамгаалалтад авахаар болсон бөгөөд өчигдөр тус төвөөс нэг хүүхдийг л авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.