| | USD/MNT 0₮

МАН-аас угшилтай Э.Өлзийбаяр СХД-ын АН-ын даргаар томилогджээ

Монголын ардчиллын түүхийг хамтдаа бичилцсэн Ардчилсан намын 30 насны төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 07-ны өдөр тохиосон. Анхдугаар их хурлаа хийж асан өдрүүдээ тэмдэглэн ойн баярын хурлаа цахим хэлбэрээр хийж, 21 аймаг есөн дүүрэг мөн томоохон суурин газруудын төлөөлөгчид оролцсон. Гэтэл энэхүү тэмдэглэлт ойн үеэр нэгэн ноцтой баримт олон нийтийн сүлжээнд дэлгэгджээ. Тодруулбал, АН-аас “Ардчилал Таймс” сонинг нэг ширхэг бээлий, найман ширхэг ариутгалын бодисын хамт иргэдэд тараажээ. Энэхүү ажлыг зохион байгуулсан хүн бол Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Э.Өлзийбаяр гэгч болохыг эх сурвалжууд баталж байгаа юм. Тэрбээр дүүргийнхээ үүрийн дарга нарт уг үүргийг өгч, хамгийн ноцтой нь энэхүү ажилд бага насны хүүхдүүдийг оролцуулсан байна.

Тэгвэл Э.Өлзийбаяр гэж хэн бэ, тэрбээр ямар зорилготойгоор ийм үйлдэл хийх болов? Ингээд түүнтэй холбоотой баримтуудыг танилцуулъя.

Баримт 1: Тэрбээр МАНАН-гийн 60 тэрбумын схемийн үргэлжлэл

Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбоог тэргүүлж байсан Э.Өлзийбаяр нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар өнгөрөгч хоёрдугаар сард томилогдсон. Гэхдээ түүний “угшил” бол МАН-аас эхлэлтэй. Өөрөөр хэлбэл, МАН-аас угшигтай МАНАН-гийн 60 тэрбум схемийн “эзэн” болсон Хотын захирагч асан, МАН-ын гишүүн С.Батболдын хүн гэх нь бий. Учир нь МАН НИТХ-д олонх болж Нийслэлийн Засаг даргаар Су.Батболдыг томилоход тэрээр томилогдсон даруйдаа Э.Өлзийбаярыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотод суух Улаанбаатар хотын төлөөлөгчөөр 2018 оны тавдугаар сарын 01-ний өдөр хүртэл томилж, түүнтэй Нийслэлийн Засаг даргыг төлөөлж хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг НЗДТГ-т даалгаж байжээ. Ингээд төрийн албыг наймаалцаж, сонгуулийн үеэр идэвхтэй хүчин зүтгэснийхээ шанд томоохон албан тушаалаар шагнуулдаг болохыг баталсан юм. Гэхдээ 2016 оны сонгуулиас хойш МАН-ын нэр хүнд унаж байгааг анзаарч Ардчилсан намын залуучуудын байгууллага болон Нийслэлийн АЗХ-ны дарга болохоор өрсөлдөж МАНАН-гийн хүчээр санасандаа хүрч чаджээ.

Баримт 2: МАНАН-гийн залуу АН-д хүрээллээ тогтоож чаджээ

Э.Өлзийбаяр нь 2012 онд АН нийслэлд ялахад Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгаар дамжуулж Ардчилсан намаас нийслэлд хариуцлагатай ажил албан тушаал хашиж байсан хүмүүстэй танилцаж золтой л цүнхийг нь барьж гүйгээгүй гэдэг. Тухайн үед түүнийг МАН-ын хүн гэдэг яриа ч намын залуус дунд гарч байжээ.

Энэ нь ч батлагдаж Э.Өлзийбаяр нь өөрийн найз нар болох Ж.Тогтохбаяр, Т.Цэрэнноров нарыг МАН-аас Баянзүрх дүүрэгт НИТХ-ын төлөөлөгч болохоор нэр дэвшихэд нь дэмжиж идэвхийлэн ажилласан байдаг.

Баримт 3: 35 мянган ам.долларын арслангийн ан буюу хэтийдсэн тансаглал

Хэрэв уншигчид та бүхэн санаж байгаа бол хэдэн жилийн өмнө АН-ын дарга Африкт арслан агнасан гэх мэдээлэл олон нийтэд тарж байсан. Үүнийг ч мөн Э.Өлзийбаяр зохион байгуулснаа баярхан ярьдаг гэнэ лээ. Тухайн үед утсан дээрээ зургаар нь баримтлуулж, буудаж алсан арслантайгаа патиар татуулж байсан талаарх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа илхэн бий.

МАН-ын гишүүн Э.Өлзийбаяр СХД-ын АН-ын даргаар томилогджээ
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.