| | USD/MNT 0₮

Сурагчид улиран суралцах асуудал гарахгүй

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийсэн.

Тэрбээр “Цэцэрлэг, сургууль болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй. Хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна.

Хувийн цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд төлбөрөө 100 хувь төлсөн байгаа. Энэ хичээлийн жилийн төлбөрийг бүтнээр нь ирэх жилийн хичээлийн төлбөр рүү шилжүүлэх зохицуулалтыг салбар яам хийсэн. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-ноос эхэлнэ” гэлээ.

 

“Цэцэрлэг, сургууль болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй. Хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.