| | USD/MNT 0₮

Г.ЗАГДААГИЙН ГЭРТ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙГ АВАХААР ЦАГДАА БОЛОН ГБХЗГ-ЫН АЖИЛТНУУД ОЧЖЭЭ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад хүчиндүүлсэн гэх иргэн Д.Халиун хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн” гэсэн мэдээллийг хийсэн.

Харин тус газраас зугтаасан Д.Халиун охиноо авч чадахгүй байгаа талаараа ГБХЗХГ-т удаа дараа хандсан ч өнөөдрийг хүртэл авч чадаагүй юм.

Тэгвэл өнөөдөр ЦЕГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтраад Г.Загдаагийн төв дээр байгаа хүүхдүүдээ авахаар очиж байна.

Өмнө нь Д.Халиунаагийн хүүхдийг авах шийдвэр гарсан бөгөөд ГБХЗХГ-аас тус төвд гурван удаа очоод авч чадаагүй юм байна. Тиймээс энэ удаад цагдаагийн байгууллагатай хамтарч хүүхдүүдийг авахаар очоод байна. 

Тэгвэл өнөөдөр ЦЕГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтраад Г.Загдаагийн төв дээр байгаа хүүхдүүдээ авахаар очиж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.