| | USD/MNT 0₮

АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Ц.БААТАРХҮҮГ ТОМИЛЖЭЭ

Ардчилсан намын Бүлгийн дарга Ц.Баатархүү албан тушаал ахиж намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ.

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Намын VII Их хурлаас баталсан намын дүрмэнд дотоод томилгооны асуудлыг тусгаж өгсөн байдаг.

Энэ хүрээнд  Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, намын дэд даргаар томилжээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилсон байна.  

 

Ардчилсан намын нарийн бичгийн даргаар Ц.Баатархүү томилогдов.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.