| | USD/MNT 0₮

ТӨБЗГ-ЫН ДАРГА АСАН Ц.НЯМ-ОСОР ДӨРВӨН ЖИЛ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖ АВСАН ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ҮҮ

Жирийн иргэд буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгчдийн боломжийг булаасан УИХ-ын гишүүд болон агентлаг газрын дарга нарт холбогдох “ЖДҮ-чин” гэх тодотголтой эрүүгийн хэргүүд шийдвэрлэгдэхгүй байна.

Тухайн үед дур мэдэж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэдгээр тухайн үед сайд байсан Б.Батзоригтыг энэхүү хэрэгт буруутгаж, хариуцлага үүрүүлээд өнгөрөөх нь үү гэсэн хардлага олон нийтийн дунд байна.

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдээс гадна төрийн байгууллагын газрын дарга нар цөөнгүй байсан.

Тэдний нэг бол Хуучнаар Төрийн өмчийн газар, одоогийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор юм. Тэрбээр өнгөрсөн 2018 онд ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн зээл авчээ.

Ц.Ням-Осор АТГ-т гаргаж өгсөн ХОМ-тээ “Хос Эрхэс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг компаниараа 500 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авчээ.

Тэрбээр энэ талаараа ярихдаа “Зээл авсан нь үнэн. Авсан зээлээрээ төмөр ногоон хашааны үйлдвэр барьсан. Би дөрвөн жил дараалан дээрх сангаас зээл хүссэн. ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгийн зээл хүссэн. Гэвч шийдэгдэхгүй явсаар Б.Батзориг сайдын үед олгосон. Зээлийнхээ мөнгөөр үйлдвэрлэлээ бариад тоног төхөөрөмж авсан” гэж ярьсан удаатай.

Түүнийг жирийн иргэдийн боломжийг булааж зээл авсан гэдэг үндэслэлээр өнгөрсөн жил үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд З.Мэндсайханыг томилсон билээ.

Ц.Ням-Осор даргатай холбоотой таагүй мэдээлэл байдаг. Тухайлбал, төрсөн охиндоо томилолт өгч гадаадын улс руу зугаалуулсан гэх мэдээлэл цацагдаад байсан. Гадаадын томилолтод 13.1 тэрбумыг зарцуулсан гэх баримт, тушаал өнгөрсөн жил гарч байсан.

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор тушаал гаргаж, Сангийн яамны Зарлагын хэлтэст ажилладаг, өөрийн төрсөн охин Н.Уранцэцэгийг Парис, Лондон руу томилолт өгч зугаалуулсан гэх. Гэвч энэ мэдээлэл тухайн үедээ гараад намжиж байсан юм. 

 

Хуучнаар Төрийн өмчийн газар, одоогийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор юм. Тэрбээр өнгөрсөн 2018 онд ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн зээл авчээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.