| | USD/MNT 0₮

УОК: Энэ жил Улаанбаатар хотод цэрэг татлага явагдахгүй

Манай улсад коронавирусийн 16 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр УОК-ын шуурхай штаб хуралдаж, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал үүрэг чиглэл өгч ажилласан. Мөн Ерөнхий сайд орон даяар бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 01-ныг хүртэл зогсоох бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлахыг үүрэг болгосон. Уг асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг санал оруулах ёстой бөгөөд санал оруулсны дараа УОК хуралдаж шийдвэрлэх юм байна. Тэгвэл дөнгөж сая цэрэг татлагын ажлыг хэрхэн зохион байгуулахаар болсон талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Тэрбээр "Улаанбаатар хотод энэ жил цэрэг татлага явагдахгүй. Өөрөөр хэлбэл, хилийн цэргээс бусад хугацаат цэргийн албанд цэрэг татлага явагдахгүй. Мөн оюутан цэрэг хөтөлбөр явагдахгүй" хэмээв.

ШУУД ҮЗЭХ: 

УОК: Энэ жил Улаанбаатар хотод цэрэг татлага явагдахгүй
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.