| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:ЗАМЫН-ҮҮДЭД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, ТУСГААРЛАСАН

ХӨСҮТ-ийн мэдээллийг тус төвийн захирал Д.Нямхүү хийлээ.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 08-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан. Шинжилгээний хариу маргааш гарна. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Сөүл-УБ чиглэлийн нислэгээр ирсэн 88 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Сэлэнгэд батлагдсан нэг тохиолдлыг ХӨСҮТ-д авчран тусгаарлан эмчилгээнд оруулсан байгаа. Ойрын хавьтлын 15 хүнийг мөн ХӨСҮТ-д тусгаарлаад байна" гэлээ.  

2020 оны дөрөвдүгээр сарын 08-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан. Шинжилгээний хариу маргааш гарна. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.