| | USD/MNT 0₮

Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох шүүх хурлын тов гараагүй байна

АТГ-аас өнгөрсөн оноос эхэлж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа  ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

 

Шалгалтын явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, С.Бямбацогт, М.Билэгт, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Б.Тэрбишдагва нараас гадна дэд сайд Ж.Сауле, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хааж, гэм буруугүй гэж үзсэн байдаг. Харин бусад хэрэгт нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байсан юм.

 

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан байна. Энэ хэргийг Прокурорын байгууллагаас хяналт тавьж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байна.

 

Харьяа дүүргийн шүүхэд байгаа бөгөөд одоогоор урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурлын тов гараагүй байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх үндэслэлээр шүүнэ.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан байна. Энэ хэргийг Прокурорын байгууллагаас хяналт тавьж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.