| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ АВТОМАШИНУУД ГЭРЛЭЭ АСААН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин автобуснууд гэрлээ асаан оролцож байна. Учир нь коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед “Бид тайвшрах” болоогүй уриан энэхүү арга хэмжээг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа аж.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр амны хаалтаа зүүж, автомашины гэрлээ асаан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Дашрамд дуулгахад, манайд халдвар авсан 16 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин автобуснууд гэрлээ асаан оролцож байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.