| | USD/MNT 0₮

ХОВД АЙМГИЙНХАН “ХОГ БИШ МОД ТАРЬЯ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан агаар орчны бохирдол болон цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү хөдөлгөөнийг өнөөдөр /2020.04.02/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар холбогдох албан байгууллагуудын удирдлагуудтай хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг албан ёсоор нээж, хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриаллаа.

Тус хөдөлгөөний хүрээнд Жаргалант сумын өрх бүр хашаандаа 3-5 ширхэг мод тарих /урьдчилан бэлтгэсэн багцаас сонгон худалдаж авах/, орон сууцанд амьдардаг айлууд ах дүү, төрөл садныхаа хашаанд болон “10000 мод-Олон ястны угтах хаалга”, Баруун бүсийн соёл амралтын хүрээлэн, аймгийн Байгаль орчны харъяа Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих болон албан байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн хүрээлэн байгаа орчиндоо шинээр мод тарих, тарьсан модоо арчилж, хамгаалах зэрэг олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

Түүнчлэн шинэ хүүхэд төрөхөд, шинээр гэр бүл болоход, иргэд төрсөн өдөр, төгсөлтийн баяр болон тэмдэглэлт өдрүүдээр болон буяны үйл ажиллагаанд зориулж мод тарьж байх боломжийг бий болгож байгаагаарай онцлогтой юм.    

“ХОГ БИШ МОД ТАРЬЯ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.