| | USD/MNT 0₮

ОХУ-Д СУРДАГ ОЮУТАН КОВИД 19-ӨӨР ӨВЧИЛСӨН БАЙНА

Манай улсад коронавирусийн халдварын 16 дахь тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн билээ. Бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж тусгаарлагдсан байгаа юм.

Тодруулбал, сүүлийн тохиолдлын хувьд өнгөрсөн сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас орж ирсэн иргэнд давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.

Тухайн иргэний хувьд 20 настай бөгөөд ОХУ-д сурдаг оюутан аж. Сэлэнгэ аймгийн төвд ганцаараа тусгаарлагдсан байгаа түүнийг Улаанбаатар хотод авчрахаар Ажлын хэсэг гарсан бөгөөд ХӨСҮТ-д авчирч эмчилгээ хийх юм байна.

Дашрамд дуулгахад, ковид 19-ийн халдвараар хүүхэд болон залуус өвчилж байгаа тул бага насны хүүхдүүдээ маскгүй гадуур авч явахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулсаар байна.

ОХУ-д суралцдаг оюутнаас коронавирусийн халдвар илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.