| | USD/MNT 0₮

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Н.МӨНХБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРАЛ ДӨРВӨН УДАА ХОЙШИЛЖЭЭ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2016 оны аравдугаар сарын 11-нд баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд удаж буй.

Тодруулбал, тухайн үед Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнтэй холбогдуулан түүнийг албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.

Тэгвэл он удаан жил шалгагдаж байгаа Н.Мөнхбат, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Шинэбаатар, гишүүн Отгончулуун нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч дөрвөн удаа хойшилжээ.

Тодруулбал, өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй гэдэг шалтгаанаар хоёр удаа, мөн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаар хоёр удаа буюу нийтдээ дөрвөн удаа хурал нь хойшилсон байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2016 оны аравдугаар сарын 11-нд баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд удаж буй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.