| | USD/MNT 0₮

БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан 55 иргэнийг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчирч байна

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм.

БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, таван жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.

Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм.

БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан 55 иргэнийг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчирч байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.