| | USD/MNT 0₮

“Тод каннам” эмнэлгийн эмч нарыг шүүх хурал хойшлогдлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тод каннам” эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хоёр эмчийн хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тэгвэл “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан гэрч Д.Тоднямыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны товыг жич зарлахаар хойшлуулжээ

Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-ийн 10.6-1 /Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн болно.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тод каннам” эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хоёр эмчийн хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тэгвэл “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан гэрч Д.Тоднямыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны товыг жич зарлахаар хойшлуулжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.