| | USD/MNT 0₮

Шуурхай:Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, тохиолдлын тоо 16 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Дэлхийн 212 оронд тархсан халдварт өвчин АНУ, Итали, Испани зэрэг улсад эрчимтэй тархаж байна.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдол байгаагаас дөрөв нь бүрэн эдгэрээд эмнэлэгээс гарсан. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн тусгаарлалтанд нийтдээ 1400 гаруй иргэн байна. Өчигдөр ажиглалтаад 90 гаруй хүн гарчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн 192 хүний давтан шинжилгээ тандалтын байдлаар хийсэн 25 хүнд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар манай төвд 120 гаруй тусгаарлалтанд байна.

Илэрсэн нэг хүний хувьд хойд хилээр буюу ОХУ-аас орж ирсэн. Тэрбээр Сэлэнгэ аймагт хяналт тусгаарлалтанд ганцаараа орсон байгаа. Анхны шинжилгээг гуравдугаар сарын 28-нд авахад сөрөг гарсан ч давтан шинжилгээг энэ сарын 07-нд буюу өчигдөр хийхэд хариу нь эерэг гарлаа” гэв.

Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан 16 тохиолдол бүртгэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.