| | USD/MNT 0₮

САЙД АСАН Д.ГАНБАТ, ГАЗРЫН ДАРГА АСАН Д.ДОРЖХАНД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд тус яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгт холбогдуулан саатуулан, яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.

АТГ-аас Зам тээвэр, хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгасан юм.

Тэгвэл прокурорын газраас мэдээлж буйгаар сайд асан Д.Ганбат, газрын дарга асан Д.Доржханд нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дашрамд дуулгахад, Д.Доржхандын хувьд хэрэгт холбогдсон даруйд ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд одоогоор албанд нь өөр хүн томилогдоогүй байна.

Сайд асан Д.Ганбат, газрын дарга асан Д.Доржханд нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.