| | USD/MNT 0₮

Х.БАТ-ЯЛАЛТЫН ӨЛСГӨЛӨН 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.

Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцон ийнхүү шалгаж эхэлсэн юм.

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Х.Бат-Ялалт өлсгөлөн зарлаад 12 хонож байна. Түүнийг эмчийн хяналтанд авсан байгаа ч өлсгөлөнгөө зогсоохгүй гэжээ.

Харин Худалдаачдын эрх ашгийг хамгаалах холбооны гишүүд түүнийг суллахыг шаардаж, ХЭҮК болон Төрийн ордны баруун талд, прокурорын гадаа жагсаал хийсэн ч үр дүнд хүрэхгүй байгаагаа хэлсэн юм.

Тэдний хэлж буйгаар “Х.Бат-Ялалтыг суллуулахар Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг болтол хариу өгөөгүй. Түүнийг хэргийн материалтай танилцуулна гэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн мөрдөн байцаагч Анарчулуун гэж цагдаа дуудаж авчраад шууд цагдан хорих анги руу ачаад аваад явсан.

Энэ хүний нойр булчирхай, зүрх муу. Янз бүрийн эрсдэл гарвал хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ, цагдан хориулсан Л.Эрдэнэчимэг үү. Гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн хувьд өөрөө зургаан хуулийг ноцтой зөрчсөн байж, өнөөдөр шударга үнэний дуу хоолой энэ нийгэмд хэрэгтэй, бидний эрх ашгийг хамгаалдаг хүнийг цагдан хориулж чадсандаа эмэгтэй хүнийхээ хувьд ч эх хүнийхээ хувьд ч ичээсэй, эмзэглээсэй. Хүнийг ингэж хилсээр хорьчихоод эрүүл мэндийг аюулт байдалд оруулсан мөрдөн байцаагч нь ч хариуцлага үүрэх ёстой” гэсэн юм.

 

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Х.Бат-Ялалт өлсгөлөн зарлаад 12 хонож байна. Түүнийг эмчийн хяналтанд авсан байгаа ч өлсгөлөнгөө зогсоохгүй гэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.