| | USD/MNT 0₮

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ТАСАЛСАН ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО

УИХ-ын чуулганы цахим нэгдсэн хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүний өргөн барьсан Онц байдал, дайны болон дайн бүхий байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд УИХ цахим хуралдаан хийх болон цахим хуралдааныг ямар дэгээр явуулах тухай УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Уг хуультай холбогдуулан гишүүд үг хэлж байна. Гэвч зарим гишүүд хуралд суухгүй, онцгой дэглэмийн үед цагаа барихгүй байгааг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ шүүмжилсэн юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Хурал чуулган тасалсан гишүүдэд хариуцлага тооцно. Хүндэтгэх шалтгаангүйгээр чуулган тасалж байгаа гишүүдийг  Ёсзүйн хороогоор оруулж хариуцлага тооцуулна” гэлээ.

Хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаан тасалсан гишүүдэд хариуцлага тооцно.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.