| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж:НӨАТ-ын татварыг 5 хувь болгохыг шаардаж байна

 
АН-ын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.
 
Тэрбээр “Миний бие өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. 
 
Иргэд НӨАТ-ын эцсийн төлөгч байдаг. НӨАТ-ыг 10 өнгөрсөн хугацаанд эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн. Энэ татвар нь орлогыг бүртгэх үндсэн  үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. 
 
Тухайн үед буюу өнгөрсөн оны төгсгөлд эдийн засагт хүндрэл бий болоогүй байхад иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ татварыг 5 хувь болгох зайлшгүй шаардлага тулгарч байна.
 
Өнөөдөр эдийн засаг хүндэрч, аж ахуйн нэгж компаниуд ажилчдаа цомхотгож байна. Тиймээс дээрх хуулийг яаралтай хэлэлцэх ёстой болжээ. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсийн орлого бага түвшинд очлоо. ЖДҮ эрхлэгчид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрлээ. 
 
Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс авахад 110 мянган төгрөгийг төлж байгаа. Энэ нь орлого буурсан иргэдэд маш хүнд тусч байна. Миний санаачилсан хууль хэрэгжсэнээр ялангуяа алслагдмал бүс нутагт өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг иргэдэд маш чухал хууль болно. Энэ хууль хэрэгжсэнээр ялангуяа алслагдмал бүсэд амьдарч байгаа сумын иргэдэд хэрэгтэй хууль болно" гэлээ.

 

Иргэд НӨАТ-ын эцсийн төлөгч байдаг. НӨАТ-ыг 10 өнгөрсөн хугацаанд эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн. Энэ татвар нь орлогыг бүртгэх үндсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (34)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.