| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн: Бүх аж ахуйн нэгжийн ажиллагсдад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулав

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргахаар тогтлоо. Юуны өмнө төсөвт тодотгол хийх шаардлагаг үүсээгүй байгааг хэлье. Нэгдүгээрт, Засгийн газаас эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх долоон багц саналыг бүрэн дэмжиж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж яаралтай батлахаар шийдвэрлэлээ. Хоёрдугаарт, НДШ, хувь хүний орлогын албан татварын тэглэлтэд гурван субъект багтахгүй байгаа. Төрийн алба хаагчид болон төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллагсад, төсөвт байгууллагуудын хувьд саналыг бүрэн дэмжиж байна. Гэхдээ төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд энэхүү шийдвэр нь нийцэхгүй байна. Иймд төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжээс бусад бүх аж ахуйн нэгжийг НДШ, орлогын албан татварын хөнгөлөлтөд хамруулах саналтай байгаа. 

Гуравдугаарт, үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан орлого нь хумигдсан аж ахуйн нэгжийн ажиллагсдад 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдсэн. Үүнд МАН-ын бүлгээс Ажлын хэсэг гарч, ялгаварлахгүйгээр бүх аж ахуйн нэгжид олгох чиглэлээр судалгаа хийхээр боллоо. Дөрөвдүгээрт, НДШ-ийн хөнгөлөлтөд Их, дээд сургуулиуд орохгүй, орхигдсон байгаа. Хувийн болон төрийн өмчит бүх их дээд сургуулийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх саналыг тус тус гаргалаа" гэв.

Д.Тогтохсүрэн: НДШ-ийг тэглэх үеэр дэвтэр дээр цалингийн доод хэмжээгээр биш одоо төлөгдөж байгаагаар нь бичигдэнэ
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.