| | USD/MNT 0₮

ЭЕШ-ын бүртгэл 04.15-нд дуусна, цахим бүртгэлд өөрчлөлт орохгүй

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон тус яамны холбогдох албаны хүмүүс элсэлтийн ерөнхий шалгалт буюу ЭЕШ угтсан бэлтгэл ажлын талаар 04.03-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ дараах мэдээллийг өгсөн юм. -Одоогоор 16911 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Үүнээс 1803 нь өмнөх оны төгсөгч байна. БСШУС-ын сайдын хэлснээр ЭЕШ-ыг хойшлуулахгүй байх чиглэл барьж байна. -Шалгалтыг долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дуусна. -Өмнөх жилүүдтэй харьцуулахад ЭЕШ-ын бүртгэл жаахан тааруу байна. Энэ нь танхимын хичээл орохгүй байгаатай холбоотой болов уу. - ЭЕШ авах хугацаа хойшилсон учраас бүртгэлийн хугацааг сунгаж магадгүй гэж ойлгож болохгүй. ЭЕШ-ын бүртгэл товлосон өдрөө буюу дөрөвдүгээр сарын 15-нд хаана. Тиймээс элсэгчид хугацаандаа багтаж бүртгүүлэх хэрэгтэй. - Яагаад бүртгэлийн хугацааг сунгахгүй хаах вэ гэхээр бүртгэлийг хийж дуусаад шалгуулагч бүртэй тулж ажиллахаар төлөвлөж байна. -Дөрөвдүгээр сарын 30-нд хичээлийн карантин дуусахгүй бол шалгуулагч бүрт яаж мэдээлэл хүргэх вэ гэдэг дээр анхаарна. Тухайлбал, Монгол Улсын хил дээр 2400 сурагч байна. Түүнээс ЭЕШ өгөх 74 сурагч бий. Иймд Хил хамгаалах ерөнхий газрын Холбооны ангитай хамтарч мэдээлэл өгч байна. Төмөр замын өртөө, сум, багт байгаа сурагчдад мэдээлэл өгч ажиллана. Сурагчид 10 хичээлээр шалгалт өгнө. Сурагчдад хичээл бүр дээр нь шалгалтад нь бэлтгэхэд анхаарч ажиллана” гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.