| | USD/MNT 0₮
Улсын онцгой комиссын байгуулсан Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
14 хоног тусгаарлагдсан иргэдийг 21 хоног тусгаарлаж ажиглах шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дууссан иргэд өнөөдөр гарч байна. Тухайлбал, “Амар” зочид буудалд тусгаарлагдсан иргэд өнөөдөр гарч байгаа юм байна.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Тусгаарлах байрнаас гарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байсан алба хаагчдыг 14 хоног тусгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна.
Гэрийн дэглэм сахиад удчихсан иргэдийн хөл хөдөлгөөн Улаанбаатар хотод асар их байна. Гудамжинд амны хаалтгүй явж, хүүхдүүд гудамжинд дугуй унаж, сагс тоглох тохиолдол гарч эхэллээ. Тайвшрах болоогүй гэдгийг ДЭМБ-аас мэдээлж байгаа.
Тиймээс иргэн бүр сахилга баттай байж амны хаалтаа зүүж онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар хий дэмий сэлүүцэхгүй байх хэрэгтэй байна" гэв.
“Амар” зочид буудалд тусгаарлагдсан иргэдийн 21 хоногийн хугацаа дуусч өнөөдөр гарлаа.