| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Манай улсад шинж тэмдэггүй нэг тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Манай улсад дахин нэг шинэ тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 15 боллоо. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Турк улсын иргэнээс коронавирус илэрсэн. Тус иргэн нь халдвар нь батлагдсан хоёр иргэний ойрын хавьтал бөгөөд ямар ч шинж тэмдэг илрээгүй тохиолдол юм.

Нийт 15 тохиолдлын 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж, эдгэрсэн хоёр иргэн сувилалд ажиглалтад байгаа. Үүнээс гадна Токиогийн нислэгээр ирж ажиглалтад байгаа 184 хүнээс өнөөдөр шинжилгээ авахаар төлөвлөж байна" хэмээн мэдэгдлээ. 

Д.Нямхүү: Манай улсад дахин нэг шинэ тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.