| | USD/MNT 0₮

“Чингис хаан" банкны харилцагч нар “Хохирогчдын холбоо” байгууллаа

Арилжааны гэх тодотголтой “Чингис хаан” банкны үйл ажиллагаа доголдоод хэдэн сар болжээ.

Өнөөдрийн байдлаар тус банкинд мөнгөө хадгалуулсан хувь иргэн болон компаниуд мөнгөө авч чадахгүй, арга барагдахдаа “Хохирогчдын холбоо” байгуулж, банкны удирдлагуудад шаардлага хүргүүлэх гэсэн боловч холбогдох удирдлагууд нь худлаа хэлж, хууран мэхэлсээр өнөөдөртэй золгожээ.

Тиймээс хохирогчид уриалга гаргаж “Бид 2019 оны сүүлээс Чингис хаан банкин дахь хадгаламжийн мөнгөө авч чадахгүй, удаа дараа хандсан боловч биднийг хууран мэхэлсээр өнөөдрийг хүрлээ.

Иймд “Чингис хаан” банкнаас хадгаламжийн мөнгөө авч чадахгүй байгаа 30-аад иргэн нэгдэж энэхүү холбоо байгуулж байна. Бидэнтэй адил хохирсон иргэд, аж ахуй нэгжүүд нэгдэж, хамтдаа тэмцэхийг уриалж байна” гэжээ.

“Чингис хаан” банк нь 2001 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан. Монгол Улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай банк байсан бөгөөд 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болон өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.

Энэ банкинд ЭМНДЕГ-ын 30 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус газрын дарга Ч.Алтанхуяг нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг ”Чингис хаан” банкинд байршуулсан. 2017 оноос эхлэн 15.2 хувийн хүүтэй “Чингис хаан” банкинд байршуулж эхэлсэн ба мөнгөний хүүг 2018 оны нэгдүгээр сард 5.5 хувь болгосноор хүү нь 1.6 тэрбум болж байсан. Гэсэн ч дахин хоёр сарын дараа зургаан хувийн хүүтэй байхаар нэмэгдүүлжээ. Энэ үйлдлийнхээ хариуд Ч.Алтанхуяг нь "Чингис хаан" банкнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд нийт 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Тиймээс хохирогчид уриалга гаргаж “Бид 2019 оны сүүлээс Чингис хаан банкин дахь хадгаламжийн мөнгөө авч чадахгүй, удаа дараа хандсан боловч биднийг хууран мэхэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд “Чингис хаан” банкнаас хадгаламжийн мөнгөө авч чадахгүй байгаа 30-аад иргэн нэгдэж энэхүү холбоо байгуулж байна. Бидэнтэй адил хохирсон иргэд, аж ахуй нэгжүүд нэгдэж, хамтдаа тэмцэхийг уриалж байна” гэжээ
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.