| | USD/MNT 0₮

НОБГ:ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Урин дулаан цаг болохоор гал түймрийн дуудлага их ирдэг. Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр гал түймийн 6 дуудлага иржээ. Үүнээс 5 дуудлага нь шар өвс шатсан дуудлага байна.

Тухайлбал Хан-Уул дүүргийн 4-р хороо Хүннү моллын зүүн урд Арцатын аманд 1га шар өвс шатсан дуудлага 13:19 цагт ирж 14 алба хаагч унтраахаар ажиллаж байна. Мөн Шарга морьтын зусланд өнжмөл өвс шатсаны улмаас хоёр айлын зуслангийн байшин шатсан. Хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Иргэд ууланд аялж зугаалж явахдаа ийнхүү гал алдаж, шар өвс шатаадаг тул иргэдийг сонор сэрэмжтэй ууланд аялахыг зөвлөж байна. 

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр гал түймийн 6 дуудлага иржээ. Үүнээс 5 дуудлага нь шар өвс шатсан дуудлага байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.