| | USD/MNT 0₮

ТОМ ДОХИО

Энэ жил хүн төрөлхтөн аймшигт цар тахалд нэрвэгдэж дэлхийн 207 оронд энэ халдварт өвчин дэгдэж 1 сая гаруй хүн энэ тахалд өртөж, олон арван мянган хүн амь насаа алдаад байна.

"Ковид 19" өвчний эсрэг вакцин гаргахад наад зах нь нэг жил хэрэгтэй аж. АНУ, Итали, Испани,Франц, Иран зэрэг хүчирхэг орнууд энэ аймшигт өвчний өмнө яаж ч чадахгүй байна. Харин Хятад улс сайн зохион байгуулалттай тэмцэж энэ өвчнийг хяналтдаа аваад байна.

Хятад улс "дөрвөн эрт" гэсэн аргаар буюу эрт сэргийлэх, эрт илрүүлэх, эрт оношлох, эрт эмчлэх гэсэн аргаар энэ өвчинтэй тэмцэж үр дүнд хүрээд байна. 25 сая хүн амтай Өвөр Монголд гэхэд л 75 хятад хүн энэ өвчнөөр өвчилж 73 нь эдгэж, нэг хүн нас баржээ. Нэг ч өвөр монгол хүн энэ өвчнөөр өвчлөөгүй байна. Энэ цар тахал бол хүн төрөлхтөнд илгээсэн том дохио.

Байгаль орчин, ан амьтан, газрын хөрс, ус далай, уул хөндийгөө хайрлаж хамгаалахгүй бохирдуулж сүйтгэвээс ямар аюул болдгийг энэ өвчин харуулж байна.Хүн төрөлхтөн цэрэг дайнд зориулж хэдэн арван триллион доллар зарцуулдаг мөртлөө анагаах ухаанд, хүний эрүүл мэндийн салбарт өчүүхэн хөрөнгө зарцуулснаас одоо ямар хүнд байдалд орсноо хүмүүс ухаарч байна.

Монгол Улс эхнээсээ зөв бодлого барьж хүн бүр эртнээс хөл хорио цээрийн дэглэмд орж маск зүүж ариун цэврийн дэглэм барьсан тулдаа энэ аюулт өвчинд нэрвэгдээгүй байна. Харин бидэнд нэг зүйл үнэхээр дутагдаж байна.

Энэ бол улс маань сүүлийн зуун жилд эрүүл мэндийн салбараа сайн хөгжүүлж чадсангүй, олон мянган ортой эмнэлэг барьж чадсангүй, эмнэлгийн аппарат, оношлуурын тоног төхөөрөмж, эм вакцин, маска ч үйлдвэрлэж чадаагүй өдий хүрсэн байна.

2012 онд монголын төр "Чингис", "Самурай" бондын 2 тэрбум ам.доллар гадаадаас зээлж "үйлдвэр барь" хэмээн хүмүүст өгч тараасан боловч хэн ч үйлдвэр барьсангүй, маск, эм, тариа, шприцээ ч үйлдвэрлэж чадсангүй.

Эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч, сувилагч нартаа олигтой сайн цалин ч өгч чадсангүй. Энэ л харамсалтай байна. Харин монголчууд бид хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чаддаг болжээ. Гурил, мах, төмс, хүнсний ногоо, талх, нарийн боов, шоколад, сүү, зөгийн бал, чацарганаа өөрсдөө үйлдвэрлэж чаддаг болжээ. Харин одоо манай улс эрүүл мэндийн салбараа эрчимтэй хөгжүүлэх нь нэн чухал асуудал болоод байна. Аюулт өвчний энэ том дохиог бид сургамж болгох ёстой.

Эх сурвалж:Д.Сүхбаатар 

"Ковид 19" өвчний эсрэг вакцин гаргахад наад зах нь нэг жил хэрэгтэй аж. АНУ, Итали, Испани,Франц, Иран зэрэг хүчирхэг орнууд энэ аймшигт өвчний өмнө яаж ч чадахгүй байна. Харин Хятад улс сайн зохион байгуулалттай тэмцэж энэ өвчнийг хяналтдаа аваад байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.