| | USD/MNT 0₮

БАЯНХОШУУНД 3-4 МАШИН МӨРГӨЛДСӨН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ

Дөнгөж сая Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошуунд 3-4 машин мөргөлдөж, том тэрэг жижиг машинууд дээр дарж унасан ноцтой осол гарчээ. Одоогоор хүний амь нас эрсдээгүй ч биеийн байдал тааруу хоёр хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж байна. Ноцтой осол гарсан газрыг хамгаалалтанд авч Замын цагдаагийн газрын алба хаагч нар ажиллаж байна.

Мөн өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Хаммер машин хашлага давж онхолдсон ноцтой осол гаргажээ.

Тодруулбал, жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед 1 зорчигчтой хөдөлгөөнд оролцож байсан. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошуунд 3-4 машин мөргөлдөж, том тэрэг жижиг машинууд дээр дарж унасан ноцтой осол гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.