| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өчигдөр ирсэн сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу маргааш гарна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэж 260 гаруй иргэнээ авчирсан билээ. Тэдэн дунд шинжилгээ огт хийлгээгүй 56 иргэн халдварын голомттой нутгаас ирсэн. Мөн сэжигтэй хоёр тохиолдол ирсэн гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр ирсэн иргэдийн шинжилгээний хариу хэзээ гарах талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн 276 иргэн ирсэн. ХӨСҮТ-д 146 иргэн ажиглалтад байна. "Токио Иин" зочид буудалд 106 иргэн тусгаарлагдаж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 104 иргэнээс 37 хүнээс коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор шинжилгээ авсан 27 иргэнээс корона илрээгүй. "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 152 иргэний шинжилгээг өнөөдөр авна. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн сэжигтэй тохиолдлын хоёр иргэний шинжилгээний хариу маргааш гарна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 104 иргэнээс 37 хүнээс коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.