| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ХАНШ НЭЭЖ, ИЧИГСЭД ИЧЭЭНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА

XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн "Ханш нээх" өдөр нь өнөөдөр буюу Билгийн тооллын 11, Хаврын дунд шаргачин туулай сарын есөн улаан улаагчин үхэр өдөр тохиож байна. 

"Ханш нээх" өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг.


Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг, үндэстэй бүхэн үржин төлжих учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс Монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэх эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлэгшээдэг билээ. 

XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн "Ханш нээх" өдөр нь өнөөдөр буюу Билгийн тооллын 11, Хаврын дунд шаргачин туулай сарын есөн улаан улаагчин үхэр өдөр тохиож байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.