| | USD/MNT 0₮

Ё.Баатарбилэг:Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-нд шийднэ

БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс болж 65 хоног сургууль, цэцэрлэг хичээллээгүй байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног тасарч байна.

Энэ хугацаанд дэлхийн бусад улс орны жишгийг дагаж Ерөнхий боловсролын сургууль теле болон цахим хичээл, их дээд сургууль онлайн сургалтыг зохион байгуулж байна. Мөн энэ хугацаанд 3020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй гэж үзэж байна. Арванхоёрдугаар ангийнхандаа зориулсан тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Дэлхий дахинд коронавирусийн халдвар улам нэмэгдэж, хүндрэлтэй байгаа тул тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ” гэв.

 

Дэлхий дахинд коронавирусийн халдвар улам нэмэгдэж, хүндрэлтэй байгаа тул тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.