| | USD/MNT 0₮

ЗАЙСАНД 1,5 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ХАУС ЗАХИАЛЖ БАРИУЛСАН УБТЗ-ЫН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Нийслэлийн прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ- ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримттай шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцах мөн Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодорхой баримт гаргуулах  зэрэг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд талуудын мэтгэлзэх боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 15-ны 09.00  цаг хүртэл хойшлуулжээ. 

Хэргийн тухайд гэвэл дарга асан Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд ийнхүү гурван шатны шүүхэд хандаж ийнхүү маргаан дагуулсан байгаа юм. 

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ- ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.