| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:ЗҮҮНХАРАА, ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТУСГААРЛАГДСАН СЭЖИГТЭЙ ХОЁР ТОХИОЛДЫН ХАРИУ СӨРӨГ ГАРСАН

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “4 сарын 1нд Зүүнхараа, Дархан-Уул аймагт хязгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан баяртай мэдээтэй.

Мөн Катар улсаас ирж, цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан цэргүүдэд вирус илрээгүй. Мөн тандалтын шугамаар эмнэлгүүдээс түүвэрчилсэн судалгаа хийж, 81 хүнээс шинжилгээ авахад коронавиурс илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110 хүний давтан шинжилгээнд мөн орон нутагт тусгаарлагдсан байгаа иргэдийн давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоогоор эм тариа, эмчилгээний нөөц хангалттай байгаа” гэв.

Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.