| | USD/MNT 0₮

БЗД-ийн татварын хэлтсийн хяналт шалгалтын газрын дарга асан Б.Батсүхийг цагдан хорьжээ

АТГ-аас өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 02-ноос 3-нд шилжих шөнө ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг баривчилжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Дөрөвдүгээр сарын 02-ны өдөр дарга асан Б.Батсүхийг саатуулсан нь үнэн. Яг одоо Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. 

Түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр хэрэг нээн шалгаж байгаа аж. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Б.Батсүхийн гэрт нэгжлэг хийж, 85 сая төгрөг болон 10 000 ам.доллар хураасан гэх мэдээлэл байна.

БЗД-ийн татварын хэлтсийн хяналт шалгалтын газрын экс даргыг баривчилжээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.