| | USD/MNT 0₮

Х.Бат-Ялалт цагдан хорих ангид өлсгөлөн зарлажээ

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг нэг сар цагдан хорьсон билээ.

Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаачилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.

Түүнд Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцсон юм.

Тэгвэл таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан Х.Бат-Ялалт цагдан хорих ангид өлсгөлөн зарласан байдалтай байгаа аж.

Худалдаачдын эрх ашгийг хамгаалах холбооныхон Х.Бат-Ялалтыг суллуулна, гаргаж авна хэмээн өчигдөр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн гадаа жагсаал хийжээ.

Х.Бат-Ялалт цагдан хорих ангид өлсгөлөн зарлажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.