| | USD/MNT 0₮

Тусгаарлагдсан иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхийн тулд түүхийн ном уншиж, монгол бичиг заалгаж байна

Гадаадаас тусгай үүргийн онгоцоор авчирсан иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаад гаргаж, улмаар гэрт нь 14 хоног тусгаарлахаар болсон билээ.

Өнөөдрийн байдлаар 2800 гаруй иргэд тусгаарлалтад байгаа бол тэднээс холбогдох байгууллагууд санал гомдол ирүүлсээр байна. Тухайлбал, хоолоо, өрөөгөө голох хоорондоо маргалзаж зодолдсон тохиолдлууд гарсан байна. Олон хоног тусгаарлагдаж байгаа учраас уйдсан иргэдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд түүхийн ном уншуулж, монгол бичгийн хичээл зааж сургаж эхэлсэн байна.

Харин тусгаарлагдах хугацаагаа дуусаад гарсан иргэд өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлах ёстой байтал архидан согтуурч танхайрч эрүүлжүүлэгдсэн тохиолдол ч цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тусгаарлагдсан иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд түүхийн ном уншуулж, монгол бичиг зааж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.