| | USD/MNT 0₮

Ж.ЧИНБҮРЭН:М.БИЛЭГТ ГИШҮҮНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ГЭЖ ТӨСӨВТ МӨНГӨ СУУГААГҮЙ ШҮҮ

УИХ-ын гишүүн М.Билэгт, ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн хоёрын хооронд үл ойлголцлын маргаан үүсжээ.

Тодруулбал, гишүүн М.Билэгтийн 100 хувь эзэмшдэг “Ачлал трейд” компани ХСҮТ-ийн дэргэд 11 мянган метр квадрат талбай бүхий өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаториор хүлээн авч, оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай эмнэлгийн барилга барьсан.

Уг эмнэлгийн барилга бүр 2010 онд эхэлсэн бөгөөд анхлан гадны өндөр хөгжилтэй орны эмнэлгийн тусламж үйлчилгээг хямд өртгөөр Монголд нутагшуулах зорилготойгоор төслөө эхлүүлсэн байдаг. ХСҮТ бол ачаалал ихтэй эмнэлэг. Уг ачааллыг бууруулахын тулд тус эмнэлгийн хашаанд баригдсан М.Билэгтийн эмнэлгийг түрээслэх үү, төрд авах уу гэдгийг салбар нь болоод холбогдох удирдлагууд нь  ярилцаж байгаад асуудал таг болсон. 

Тэгвэл ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнг гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй байж ам.доллар авдаг байсан талаар өчигдөр нэгэн сайтад мэдээлэл гарсан юм.

Тэгвэл тэрхүү мэдээллийг үгүйсгэж Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр “Эрхэм гишүүн та андуурч байна. Их хурлын индэр дээрээс шударга ёс гэж ярихдаа ард нь өөр дүр төрхөө нуун ярьдаг байсан бололтой.

ХСҮТ-ийн хамт олонд танайд байшингаа түрээслэхээ болилоо гэж бичиг өгчихөөд одоо та юунд гоншигноод байгаа билээ.

Таны бизнесийг дэмжих гэж Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Х.Оюунхорол гишүүн, Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн захирал Л.Нинжжамц бид нар хорт хавдраар шаналсан мянган өрхийн төлөөллийг Улаанбаатарт цуглуулаагүй юм шүү.

Хавдрын тусламж үйлчилгээг тэлэх гэж, таны амны уншлага болгоод байгаа шаналсан иргэдэд шуурхай хүртээмжтэй тусламж хүргэх гэж төсөвт мөнгө суулгах гэж эрхэм гишүүд дэмжсэнээс М.Билэгтийн барьсан байшинд өөрийнх нь санхүүгийн дарамтыг нь арилга гэж өгөөгүй юм шүү.

Урхи занга тавьж намайг дарамталж барилгаа түрээслэнэ гэж их том эндүүрсэн байна. Аливаа гэрээ хэлэлцээр хоёр талын эрх ашиг хангагдаж байж хийгддэг жамтай. Хагалгааны өрөө хийх мөнгөгүй дээ та энэ барилгын урд 20,000 мкв байшингаа бариад байгаа юу. Улсын мөнгө гэхээр хамаагүй, дураараа зарж болдог гэж санаа юу. Бүх зүйл хуулийн дагуу явна” гэжээ.

Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр энэ жилийн сонгуульд М.Билэгт нэр дэвшихгүй. Харин Ж.Чинбүрэн нэр дэвшинэ. Тиймээс М.Билэгтийг өөрийн эмнэлгээ төрд шахах гэсэн санаа байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

Хавдрын тусламж үйлчилгээг тэлэх гэж, таны амны уншлага болгоод байгаа шаналсан иргэдэд шуурхай хүртээмжтэй тусламж хүргэх гэж төсөвт мөнгө суулгах гэж эрхэм гишүүд дэмжсэнээс М.Билэгтийн барьсан байшинд өөрийнх нь санхүүгийн дарамтыг нь арилга гэж өгөөгүй юм шүү.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.