| | USD/MNT 0₮

ӨЧИГДӨР ОРОЙ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРСЭН СУУРЬ ӨВЧТЭЙ 24 ИРГЭНИЙГ ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЖЭЭ

Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдсэн тусгай үүргийн онгоц өчигдөр орой газардсан билээ. Эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 260 гаруй иргэн ирсэн бөгөөд бага насны зургаан хүүхэд эцэг эхийн хамт ирсэн бол эрүүл мэндийн шалтгаантай суурь өвчтэй 24 иргэн ирсэн бөгөөд тэднийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж тусгаарласан байна. Харин 11 зорчигчийг ХӨСҮТ-д хүргэжээ. Үлдсэн зоригчдыг зочид буудлуудад хүргэжээ.

Уг нислэгийн багт мэргэжлийн хяналтын газрын хоёр байцаагч явсан бөгөөд зорчигдоос эрүүл мэндийн асуумж асууж, шаардлагатай гэсэн зөвлөмж зөвлөгөөг өгч иржээ.

Мөн тус агаарын хөлгөөр нийт 3.8 тонн ачаа тээвэрлэн ирсэн бөгөөд үүнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжүүд ирсэн ажээ.

 

Эрүүл мэндийн шалтгаантай суурь өвчтэй 24 иргэн ирсэн бөгөөд тэднийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж тусгаарласан байна. Харин 11 зорчигчийг ХӨСҮТ-д хүргэжээ. Үлдсэн зоригчдыг зочид буудлуудад хүргэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.